Монгол-Хятадын экспо дөрөв дэх удаагаа ӨМӨЗО-ны Хөх хот дахь Цэлгэр тал олон улсын үзэсгэлэнгийн төвд үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт, форум, соёлын солилцооны арга хэмжээнүүдээр үргэлжилж байна.
Цар тахлын улмаас завсарлаад байсан уг экспо нь “Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” уриан дор зохион байгуулагдаж 35 улс, НҮБ, Бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага, БНХАУ-ын орон нутгийн 27 төлөөлөл, 3,000 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ танилцуулжээ.
Харин Монгол Улсаас хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, уул уурхай, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг нийт 500 гаруй аж ахуй эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан байна.
Экспогийн үеэр БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Хө Вэй "Цаашид хил гаалийн худалдаа, уул уурхай, шинэ эрчим хүч, мэдээллийн технологи, боомтын дэд бүтэц, хилийн боомтын эдийн засгийн хөгжил, цөлжилттэй тэмцэх, хүмүүнлэгийн салбар, боловсрол, эрүүл мэнд зэрэгт эдийн засгийн эргэлтийг хурдасгахад анхаарч ажиллана" гэдгээ илэрхийлжээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтыг илүүтэй дэмжинэ гэсэн бол УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин шинэ технологид суурилсан хөнгөн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд экспо чухал ач холбогдолтой гэв
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Б.Бейсен, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд нарын 13 гишүүн “Монгол-Хятадын экспо” дөрөв дэх удаагийн арга хэмжээнд оролцжээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
| УИХ-ын 13 гишүүн ӨМӨЗО-д экспод оролцоно |
|
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |