Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, боомтын асуудал хариуцсан сайдтай болж буйтай холбогдуулан хилийн боомтуудын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын ачаа барааны тээвэрлэлтийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Боомтын сэргэлтийн үндэсний хороонд шилжүүлсэнтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд хариуцан гүйцэтгэж хийсэн ажлаа тайлагналаа. Өнгөрсөн хугацаанд Монгол, Хятадын хилийн Замын-Үүд–Эрээн авто замын боомтоор 21 366 автомашинаар 25 167 ширхэг чингэлэгт 521 177.1 тн ачаа, импортын 5306 тээврийн хэрэгсэл, 328 тээврийн хэрэгслээр овор ихтэй ачааг хүлээн авч, 14 801 хоосон чингэлэгийг Эрээний талд буцааж хүлээлгэн өгсөн байна.
Мөн долдугаар сараас нүүрс, ноос ноолуур зэрэг экспортын барааг гаргаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 72 389.6 мянган тн нүүрс, 1 640.3 тн ноос ноолуур, 2 833 тонн дэл сүүл, арьс шир, 4 800 толгой амьд мал экспортлоод байна. БНХАУ-ын тал чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх ажлыг хийж дуусаж, одоогийн байдлаар өдөртөө 125 хүртэл импортын ачаатай чингэлэг, дунджаар 60 орчим импортын автомашин, 2-4 автомашинаар овортой ачаа хүлээн авч, 60-70 хоосон чингэлэг буцаан, 30-80 чингэлэг экспортын бүтээгдэхүүн гаргах боломжтой болсон. Манай улсын талын өргөтгөлийн ажил дууссанаар өдөрт 400 хүртэл чингэлэгийг солилцож, экспорт, импортын бараа бүтээгдэхүүн, овортой ачаа, импортын тээврийн хэрэгслийн тоо хэмжээ бараг хоёр дахин нэмэгдэх боломж бүрдээд байгаа юм.
Түүнчлэн Замын-Үүд дэх тээвэрчид, Төрийн бус байгууллагуудаас тавьсан хүсэлтийн дагуу тэлнийг тээврийн хэрэгслийг богинын тээвэрт оролцуулж эхэлсэн үр дүнтэйгээр өнгөрсөн хугацаанд ажиллаа. Цаашид тус ажлын хэсгийн үйл ажиллагааг Боомтын сэргэлтийн үндэсний хороонд шилжүүллээ.
| Энэ оны нэгдүгээр сараас хойш нийт 521 177.1 тонн ачаа хилээр нэвтэрсэн байна |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |