Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэтэй холбоотой мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цахим сүлжээнд цацагдсан.
Энэ талаар ЗГХГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Дэд сайд Б.Болор-Эрдэнэтэй холбоотой асуудал өнгөрсөн тав дахь өдрөөс эхлэн яригдаж байна. УИХ-ын зарим нэр бүхий гишүүн энэ залуу сайд нартай холбоотой зарим зүйлсийг ярьж байсан байна лээ. Бидний зүгээс урьдчилсан байдлаар зохион байгуулалттай зүйл хийж байна гэж харж байна. Тэгж харж байгаа шалтгаан нь “Нэг жилийн өмнө яригдсан яриаг тастаж оруулсан байна. Дээрээс нь орчуулгыг тодорхой хэмжээнд гуйвуулж, олон нийтийн дургүйцлийг хүргэх хэмжээнд энэ асуудлыг бий болгож тавьжээ” гэж Б.Болор-Эрдэнэ өөрөө тайлбар хийсэн байна лээ. Хараахан уулзаж, албан ёсны тайлбарыг нь авч амжаагүй байна. Албан ёсны тайлбар авч, хэрхэн шийдвэрлэх эсэхийг Засгийн газрын хурлаар шийдвэрлэнэ. Ерөнхий сайд дангаараа сайдыг томилох, огцруулах асуудлыг шийдвэрлэдэг. Тэгвэл дэд сайдын асуудал Засгийн газрын хурлаар шийдэгддэг учраас бид албан ёсны тайлбарыг сонсож, бусад зүйлийг нь судалж үзсэний үндсэн дээр шийдвэр гаргана. Дээрээс нь нэг жилийн өмнөх яриа яагаад гарч ирэв гэдгийг судлах хэрэгтэй. Аливаа зүйл дээр бусдыг хэлмэгдүүлж болохгүй. Мэдээж удирдах албан тушаалтан илүү хариуцлагатай, хүний эрхийг дээдэлсэн байх ёстой гэх зарчим мэдээж үйлчилж байгаа. Энэ бүх зүйлийг олон талаас нь бодолцож Засгийн газар шийдвэрээ гаргана” гэлээ.
| Д.АМАРБАЯСГАЛАН: Дэд сайд Б.Болор-Эрдэнээс албан ёсны тайлбар авч, чөлөөлөх эсэхийг Засгийн газрын хурлаар шийдвэрлэнэ |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |