МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар мэдээлэл өгсөн.
-МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?
-Өнгөрсөн жилийн өдийд буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд намын 30 дугаар Их хурлаа хуралдуулж, дэвшилтэд бодлогуудаа баталсан. Одоо энэ жил болох Бага хурлын товоо энэ хуралдаанаар хэлэлцлээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаан дахь намын даргын илтгэл болон Ерөнхий нарийн бичгийн даргын хийсэн ажлуудын тайлан, Хяналтын хорооны мэдээллийг танилцуулна. Мөн УИХ-ын даргын шинэтгэлийн бодлогуудыг хэлэлцүүлнэ.
-Ирэх сарын 6-нд болох Бага хурлаар намын генсекийг солих асуудал яригдах уу?
-Намын генсекийг солих эрх нь Бага хурлын шийдвэрээс шалтгаалдаг. Гэхдээ сая товлосон хуралд Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал ороогүй.
-Ерөнхий нарийн бичгийн дарга давхар алба хашиж болох уу?
-Шийдвэрлэх эрх нь Бага хуралд бий.
-Хяналтын хороогоор Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүдийн асуудлыг хэлэлцэнэ гэж байсан. Энэ талаар ярилцсан уу?
-Хөгжлийн банкны асуудлаар Хяналтын хороо гурван удаа хуралдсан. Энэ хурлаас хэрэгт холбогдоод байгаа гишүүдээс тайлбар авсан. Ер нь МАН-ын дүрмээр Хяналтын байгууллагын эрх үүрэгт юу байдаг вэ гэхээр нэгдүгээрт, улстөрийн хариуцлага хүлээлгэдэг. Ямар нэгэн байдлаар эрүү, иргэний хариуцлага хүлээлгэх эрх байдаггүй. Гэм буруутайг нь бид тогтоохгүй. Харин хууль, хяналтын байгууллага гэм буруутайг нь тогтооно. Гэм буруутай нь тогтоогдвол улс төрийн хариуцлага тооцох эрх нь бидэнд бий.
-Хэрэгт холбогдсон гишүүдийг тэгэхээр ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн үг үү?
-Гэм буруутай нь тогтоогдвол нэр дэвших нь битгий хэл намдаа ч албан хаших эрхгүй.
-Бага хурлын хэлэлцэх асуудалд намын генсекийн солих тухай ороогүй гэлээ. Давхар алба хашаад яваад байж болно гэсэн үг үү?
-Энэ удаад бол оруулаагүй. Цаашид хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, бусад асуудлаар хэлэлцэж болно. Бага хурлын гишүүдээс гарсан, орон тоо дутуу асуудлууд ч бий. Иймд орон тоог бүрдүүлэхийн тулд нөхөн сонгууль явуулна.
| Б.БАЯРБААТАР: МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Бага хурлын товыг тогтсон. Генсекийг солих асуудлыг яриагүй |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |