Тэрбээр “Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд иж бүрэн цалин хөлсний шинэтгэлийг үе шаттайгаар судалж, оруулж ирж байгаа. Энэ жилийн тухайд төсвийн хуулиар гол таван алхмын шинэтгэл хийхээр оруулж ирсэн. Төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийн цалинг 15 анги зэрэглэлтэй, дотроо таван шатлалтайгаар хувааж байгаа. Ингэхдээ хамгийн өндөр шатлалаар нь авч цалинг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор цалин хөлс нь нэмэгдээгүй бага цалинтай төрийн албан хаагчийн цалин нэмэгдүүлэх асуудал тусгагдаж орж ирсэн. Гуравдугаарт, Таван жил тутамд олгодог байсан төрийн албан хаагчийн урамшууллыг жил бүр олгох зохицуулалт хийж байгаа.Төрийн захиргааны албан хаагч орон нутгийн нэмэгдэлтэй болох, үр дүнд суурилсан цалин хөлсний нэмэгдэл гээд олон багц асуудал орж ирж байна.
Мөн орон нутагт төрийн захиргааны албан хаагчид ажиллах нөхцөл туйлын хангалтгүй байгаа асуудал олон байна. Хууль бус томилгоотой холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс олон ажил зохион байгуулсан. Өнгөрсөн жил 417 байгууллагад шалгалт зохион байгуулсан. Ингэхдээ 577 төрийн албан хаагч хууль бусаар томилогдсонтой холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс ажлаас нь чөлөөлөх шийдвэр өгч, хэрэгжүүлсэн. Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад нэгт орсон хүнийг томилоогүй асуудал гарсан. Тухайн томилж байгаа хүнд нэг удаа буцаах эрх бий. Үүнээс өөрөөр зөрчил гаргасан тохиолдолд Төрийн албаны зөвлөлөөс арга хэмжээ авна” гэв.
| Б.БААТАРЗОРИГ: Таван жил тутамд олгодог байсан төрийн албан хаагчийн урамшууллыг жил бүр олгох зохицуулалт хийж байгаа |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |