УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Хуралдааны эхэнд гишүүд үг хэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Төсвийн тухай хуульд дагаж оруулж ирсэн нэг Тогтоолын төсөл бий. Энэ Тогтоолын төслийн хоёр дахь заалтад Хөгжлийн банкны гадаад зээлийн өрд төр баталгаа гаргах талаар тусгасан байгаа. Б.Жавхлан чи энэ заалтаа татаж ав. Чи Хөгжлийн банкыг хамгийн их үймүүлсэн. Одоо энэ нөхөр төсөвт 60 гаруй тэрбум төгрөг байгаа юм. Арилжааны банкны зээлийн санхүүжилтэд олгодог. Үүнийг олгоод арилжааны банкуудыг удирддаг болох юм. Хэн ямар зээл авч байгааг шалгах хэрэгтэй. Зээлээр гаршчихсан хүн. Худлаа гэвэл намайг УИХ-ын Ёс зүйн хороонд өгөөрэй.
Чи Их хурлаас татгалзаад шалгуулна гэсэн яасан, шалгуулаарай чи. Чамд Их хуралд суух эрх байхгүй шүү. Энэ тогтоолын төсөлд 10 гаруй хүн оролцох эрхгүй шүү. Худлаа юм уу Г.Амартүвшин" гэв.
Сангийн сайд Б.Жавхлан "Ц.Даваасүрэн гишүүн маань сүүлийн үед намайг зөндөө доромжилж, зөндөө гүтгэлээ. Би ч зөндөө тэвчлээ. Туршлагатай гишүүдийн нэг. Харамсалтай нь, парламентыг өөрийнхөө улс төрд яаж харуулж болдгийг харуулж байна. Энэ бүх асуудал дээр би тайлбар өгч байсан. Ц.Даваасүрэн гишүүн маань шударга үнэний туйл гээд яваад байдаг. Цаанаа болж байгаа зүйлийг нь мэдэж байгаа хүний хувьд харамсмаар зүйл болж байгаа шүү. Уг нь яриад байх зүйл биш. Гишүүн маань Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар 2012-2020 онд ажиллаж байсан улс төр судлаач Ц.Гансүх гэдэг залууг Дарханы арьс ширний цогцолбор газрын захирлаар томилуулсан. Одоо тэнд юу болж байна вэ. Монгол Улс жилд 650 мянган үхрийн шир боловсруулдаг. Үүнийг бүтэн боловсруулах тоног, төхөөрөмжийг авахын тулд 13-14 сая ам.долларын өртөгтэй гэх судалгаа бий.
| Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын Ц.Даваасүрэн нар чуулганы хуралдаан дээр маргав |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |