Сангийн сайд асан С.Баярцогт Швейцарийн прокуророос хэргийг нь цагаатгасан талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2016 оноос хойш надад Оюутолгойн гэрээтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, удаан хугацаанд шалгасан. Энэ хэргийг зөвхөн Монголд ч биш, тодорхой улстөрчдийн оролцоотойгоор олон нийтийн байгууллагын нэрээр Швейцар Улсын прокурорын газраас шалгаж эхэлсэн. Швейцар Улс эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд Монгол Улс, Хонконг, Австралийн хууль хүчний байгууллагатай хамтран шалгасан. Улмаар 2022 оны зургадугаар сарын 13-нд манай улсын Нийслэлийн прокурорын газраас надад үүсгэсэн албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн зэрэг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Швейцар Улсын прокурорын газраас миний авлига авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг ирүүлсэн.
Гэтэл сүүлийн үед зохион байгуулалттайгаар энэ хэргийн талаарх мэдээлэл гарах боллоо. Тиймээс би хэвлэл мэдээллийн оролцоотойгоор Нийслэлийн ерөнхий прокурорын газрын тамгын газарт өнөөдөр цагаатгагдсан тогтоолоо албан ёсоор гардуулж өгч байна. Энэ бол Швейцараас ирсэн албан ёсны тогтоол. Миний хувьд 2018 оноос тодорхой хугацаагаар цагдан хоригдсон, Анхан шатны шүүх болон Давж заалдах шатны шүүхээр орсон. Мөн Дээд шүүхээр ороод буцаагдсан. Тэгээд дахин бүтэн жилийн турш мөрдөн байцаалт хийгээд, энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Швейцар Улсын прокуророос 2016 онд энэ хэргийг үүсгэхдээ Монголын хоёр, гурван бизнесмэнийг Швейцар Улсад аваачиж, мэдүүлэг авсан. Швейцар Улс бол төртэй, хууль дээдэлдэг улс юм. Мөн Хонконг, Австрали Улсууд хууль эрхзүйн тогтолцоо, хууль дээдэлдгээрээ дэлхийд тэргүүлдэг улсууд. Ийм улсуудын хууль хүчний байгууллагаас намайг гэм буруугүй гэдгийг тогтоож, надад холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж, цагаатгагдаж байгаадаа баяртай байна. Монголын хууль хүчний байгууллагад ч хүн засагладаггүй, хууль засагладаг эрин үе ирсэн гэдэгт итгэлтэй байгаа" гэв.
| С.БАЯРЦОГТ: Швейцар Улсын прокурор миний авлига авсан, мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |