2023 оны төсвийн төсөлд Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төслийг дагалдуулан оруулсан талаар мэдээлсэн. Ингэснээр Засгийн газрын хэрэг эрхлэх даргын эрх мэдэл нэмэгдэж, төрийн албанд төрийн хяналт тогтоох нөхцөл үүссэн байж болзошгүй байгаа юм. Энэ талаар бид УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийг шинээр төсөвтэй хамт оруулж байгаа юм байна. Яагаад шинэ хуулийн төслийг хавсралтаар оруулж байгаа юм бэ?
-Мэргэжлийн хяналтын байгууллагаа шинээр хувааж байгаа юм. 12 хяналтын байгууллагыг яамдад нь шилжүүлээд сайдынхаа харьяалалд очиж байгаа гэсэн үг. Боловсрол, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй гэх мэт салбарууд. Яамнаас бодлого гаргана, гүйцэтгэлээ зохион байгуулна, хяналтаа тавина. Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай Засгийн газар дахь хяналтын тухай хууль гэж нэрийг нь өөрчлөхөөр болсон. Энэ хууль бол саяын явж байгаа мэргэжлийн хяналтын байгууллагууд яамд дээрээ үйл ажиллаагаа нь зөв явж байна уу, үгүй юү гэдгийг хянах юм. Хоёрдугаарт, төрийн бодлого, УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэр хэрэгжиж байна уу гэдэг дээр ерөнхий хяналт тавина. Ийм чиг үүрэгтэй агентлагийг байгуулах гэж байна.
-Хуулийн төслөөс харахад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг эрх мэдэл албан тушаал нэмэгдэж байгаа юм биш үү?
-Үгүй ээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын харьяанд байна. Гэхдээ Засгийн газраас гарч ирсэн хуулийн төсөл нь даргыг нь ЗГХЭГ-ын дэд дарга байна гэдгийг нь оруулж ирсэн. Агентлагийн дарга нь тусдаа байна. Хэрэг эрхлэх газрын даргын харьяанд байж Засгийн газарт хяналт тавина.
| Д.ТОГТОХСҮРЭН: ЗГХЭГ-ЫН ДАРГА ЗАСГИЙН ГАЗРЫГ ХЯНАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ОРЖ БАЙГАА НЬ ҮНЭН |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |