УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх юм. Тэгвэл хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотой УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ: Би 21 аймгийн 19 аймагт уулзалт хийсэн. Сүүлд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд уулзалт хийлээ. Сумын Засаг дарга нь тойргийн гишүүдийг уулзалт хийгээч гэж байсан. Иргэд мах махан бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байна гэсэн гомдол их гаргаж байна. Квотын асуудал маш их шүүмжлэл дагуулж байна Х.Болорчулуун гишүүн ээ. Маш хурдан экспортод махаа гаргаж, мөнгөө эргэлдүүлмээр байна. Махны компаниуд экспортын квотыг цөөн хэдэн компанид өгөх байх. Түүнийг нь бид дамлаж худалдаж авна даа гэж байна. 1000 орчим төгрөгөөр авна гэсэн. Нэг кг махаас 1000 төгрөг гэхээр 150 кг үхрээс 150 мянган төгрөг малчнаас хулгайлж байна гэсэн үг шүү. Үхрийн махны квотоо болио. Энэ жил 875 мянган тугал хүлээж авсан. Энэ жил 24 сая толгой мал байна гэж байгаа. Гэтэл бэлчээрийн даац хэцүү. Малчдын махыг худалдаж авдаг хүн гэж байхгүй, эмээлтийн хэрүүл тэмцлээс болоод экспортод гарч чадахгүй 300 орчим тэрбум төгрөгийн мах хоёр жил гарахгүй хадгалж байна. Экспортод махаа гаргахгүй болохоор малчдын амьдрал хэцүүдлээ.
| Б.ПҮРЭВДОРЖ: Экспортод гаргаж чадахгүй 300 орчим тэрбум төгрөгийн махыг хоёр жил хадгалж байна |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |