ХНХ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг эгүүлэн татах асуудлаар иргэн н.Түвшинбаяр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байна. Энэ талаар бид түүний өмгөөлөгч Б.Гомбодоржтой холбогдож, тодрууллаа.
-УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг эгүүлэн татах гомдлоо Үндсэн хуулийн цэцэд хэзээ өгсөн юм бэ?
-Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Халамжаас хөдөлмөрт шилжих хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “ул”-ны айлууд гэж ярьсан. Үүнийг нь иргэн Түвшинбаяр Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд аравдугаар сарын 4-нд гомдол гаргасан. Гаргасан гомдлыг 14 хоногийн хугацаанд маргаан үүсгэх эсэхийг шийдвэрлэнэ.
-Д.Сарангэрэл гишүүн Үндсэн хуулийн ямар ямар зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм бэ?
-Үндсэн хуулийн 1.2, 14.1, 14.2, 16.4, 16.14, 17.2, 23.1, 23.2, 27.1, 28.1, 29.3, 38 дугаар зүйл, 45.1, 45.2 дугаар зүйлийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн УИХ-ын тухай хуулийн 7.7.2 буюу гишүүний тангаргаа зөрчсөн гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүний тангараг дээр Үндсэн хуулийг сахиж мөрдөнө гэж байгаа юм. Тэгэхээр “ул”-ны айл гэж хэлснээрээ 1500 гаруй иргэний эрх ашгийг зөрчиж байгаа юм.
-Та өмгөөлөгчийн хувьд энэ гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж харж байна уу?
-Тухайн иргэн нь Хан-Уул дүүргийн харьяатай. Д.Сарангэрэл гишүүн өөрөө тус дүүргээс сонгогдсон. Тухайн иргэн нь төлөөлөгч гэж сонгож илгээсний хувьд гомдол гаргах хууль зүйн үндэслэлтэй. Иргэний гаргасан гомдлын дагуу УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг эргүүлэн татах хууль зүйн үндэслэлтэй.
| Б.ГОМБОДОРЖ: УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг эргүүлэн татах хууль зүйн үндэслэлтэй |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |