Хэлэлцээрийн эхэнд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бага зэрэг саарсан ч өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Монголын парламентын төлөөлөгчид айлчлан ирж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа дахин эрчимжиж буйд талархлаа илэрхийлсэн.

Мөн МУ-ын Их Хурлын даргыг 2011 онд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед хоёр орны харилцаанд нэгэн чухал үйл явдал болсон. Энэ нь Монгол Улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа Бүгд Найрамдах Турк улсыг гурав дахь хөршөө гэж үзсэнийг тэмдэглээд, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулж, стратегийн түншлэлийн түвшинд хүргэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын агаарын тээврийн харилцааны хамтын ажиллагааг өргөжүүлж, энэ хүрээнд “Туркиш Эйрлайнс” компанийн нислэгийн тоог нэмэгдүүлэн, зорчигчдын тооны хязгаарыг цуцлах хүсэлтэй байгаагаа онцлон хэлсэн байна.
Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп хоёр улсын парламент хоорондын харилцааг идэвхтэй, үр дүнтэй үргэлжлүүлж, тэр дундаа парламентуудын бүлгүүд, Байнгын хороодын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа тэмдэглээд, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг 2023 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдах Турк гаралтай улсуудын холбооны Парламентын Ассамблейн 11 дэх удаагийн чуулганд хүрэлцэн ирэхийг урьжээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцээний эхэнд, Бүгд Найрамдах Турк Улсад Монголын парламентын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд, хоёр улсын хооронд тогтоосон дипломат харилцаа хагас зуун жилийн түүхтэй ч монгол, туркын ард түмэн өнө эртнээс түүх, соёлын хэлхээ холбоотой байсан гэдгийг онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурлын дарга хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулж, стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ агаарын тээврийн хөгжүүлэхийн тулд либералчлах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, үүний тулд нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, суудлын хязгаарлалтыг цуцлах саналыг дэмжиж буйгаа мэдэгдсэн.

Тэрбээр “Манай улс 70 гаруй сая толгой малтай бөгөөд жил бүр 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөөцтэй. Бид жил бүр 100 мянган тонн мах, 25 сая ширхэг арьс шир, түүхий эд экспортлох бүрэн боломжтой. Мөн дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 50 хувийг дангаар хангадаг. Иймд Турк Улсын аж үйлдвэрлэлийн өндөр технологи, Монгол Улсын хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын түүхий эдийн экспортын давуу талд түшиглэн эл салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа дурдсан. Энэ хүрээнд Туркийн талтай хүүхдийн сүү, сүүн тэжээлийн үйлдвэрийг байгуулах боломжтой гэж үзэж байна” гэв.
Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор харилцан жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурджээ.
| Их Хурлын дарга Г.Занданшатар Турк Улсад албан ёсны айлчлал хийж байна |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |