Хянан шалгах түр хороо Хөгжлийн банкны асуудлаар хуралдаж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД: Зээлжих зэрэглэлээ бид хамгааллаа гээд байна. Саяны савлагаанаас болоод зээлжих зэрэглэл нь буурах нь тодорхой болчихлоо. Саяын савлагаанаас болоод зээлжих зэрэглэл чинь унах нь тодорхой болчихлоо. Цаашид бонд дахин гаргана гэж тооцож, зээлжих зэрэглэлээ хадгалах гээд байна уу. Төлөгдөхгүй байгаа зээлээ эргэн төлж, активаа сайжруулах юм уу. Надад ирж байгаагаар 84 хүний асуудал прокурор дээр боогдсон гэнэ. Зээлээ төлж байгаа ч албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх хүмүүсийн хэрэг энд байгаа юу. Зээлээ төлсөн бол хэрэг нь хаагдана гэсэн үг үү. Ж.Батзандан гэдэг хүн лайв хийж байгаад ачигдчихлаа гэсэн. Нийтээрээ ахыгаа өмөөрч байгаад, зөвлөхөөрөө дамжуулж авсан зээл нь илрээд ачигдсан гэдэг мэдээлэлтэй байна. Энэ үнэн бол туслахаар дамжуулж зээл авсан Ерөнхийлөгч асан Х.Батулгын хэрэг яасан юм бэ.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ГҮЙЦЭТГЭГЧ Ж.БАТАА: Манайд хоёр бонд бий. Үүний 30 тэрбум иений Самурай бонд нь Засгийн газрын баталгаатай. 500 сая ам.долларын Евро бонд нь Засгийн газрын баталгаагүй. Зээлийн эргэн төлөлтөөс Самурай бондоо төлөхөөр төвлөрүүлчихсэн. Зах зээлийн нөхцөл байдал, эргэн төлөлтийн удаашралтаас шалтгаалж бага зэрэг хүндрэл үүсэж болзошгүй. Тиймээс гаднын банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах талаар ярилцаж байна. Зээлжих зэрэглэлээ бууруулахгүй байх талаар анхаарч байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР: Хөгжлийн банкны зарим зээлдэгчтэй холбоотой асуудлыг хаалттай хуралдааанаар хэлэлцэнэ.
АТГ-ЫН МӨРДӨН БАЙЦААХ ХЭЛТСИЙН АЛБАНЫ ДАРГА М.ДАВААТОГТОХ: Манайхаас 15 хүний бүрдэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, мөрдөн шалгах ажил хийж байна. Манайд гурван мөрдөн байцаалтын ажил, 26 хэрэг бүртгэлт дээр ажиллаж байна. Эхний ээлжинд 86 яллагдагчид холбогдох мөрдөн байцаалтын хэргийг шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. Зээлээ бүрэн төлсөн аж ахуйн нэгж бий. Зээл төлсөн эсэхээс үл хамаарч 86 хүний гэм буруугийн асуудал шүүхээр явна. Ж.Батзандан гишүүн асантай холбоотой асуудалд хариулт өгөх боломжгүй.
| Т.ДОРЖХАНД: Ж.Батзандан туслахаараа дамжуулж зээл авсан хэргээр ачигдсан бол Ерөнхийлөгч асан Х.Батулгын хэрэг яасан юм бэ |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |