УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2023 оны төсвийн төслийг хэлэлцүүлж байна. Төсвийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Тэрбээр “Ерөнхий сайд миний бие хоёр дахь удаагаа улсын төсвийг танилцуулж байна. Өнгөрсөн жил та бүхний баталсан улсын төсөв бүхэлдээ цар тахлын хүндрэлийг даван туулахад чиглэгдсэн. 2022 оны төсвийн бодлогын хүрээнд Монгол Улс цар тахлын үед эрүүл мэнд, эдийн засаг харилцан хамааралтай тул хөл хориог суллаж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаас сэргээх” 10 наядын төлөвлөгөөг боловсруулсан. Манай улс дархлаажуулалтыг цаг алдалгүй эхлүүлснээр 40 гаруй мянган иргэнийг дархлаажуулж, энгийн амьдралын хэмнэлд шилжиж, олон улсын загвар орон болсон. 2022 оны ул сын төсөв цар тахлыг давахад бүхэлдээ зарцуулагдсан бол өнөөдрийн 2023 оны улсын төсөв эдийн засгийг тэнцвэржүүлж, макро түвшнийг хангахад бүхэлд нь зориулж байна.
2023 оны төсөв өргөн барьсан энэ төслийг энэ хэвээр нь баталбал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурна. Мөн экспорт цар тахлын өмнөх мөн үед очиж, төлбөрийн урсгал тэнцлийн буурч, валютын ханш тогтворжино. 2023 онд дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж, боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна.
Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд ган, зэс, алтны үйлдвэржилтийг дэмжих бодлого явуулж, боловсруулалтыг нэг шатаар ахиулж, нэмүү өртөг шингээх зорилтыг дэвшүүлж байна.
Ирэх жилийн төсөвт эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ. Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны төсвийн жилд багтааж эхлүүлнэ. Амгалан дулааны цахилгаан станц эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг ажлыг мөн ирэх онд багтаан ашиглалтад оруулна”гэлээ
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтын ажлыг 2023 онд эхлүүлнэ |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |