УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ: Өнгөрсөн баасан гарагаас манай Засгийн газрын бондын үнэ огцом унасан. Өгөөж нь 35 хувь хүрсэн гэхээр дефолт болж, дампуурлын эрмэгт хүрсэн байна. Яагаад ийм огцом уналт болов. Та зээлжих зэрэглэлтэй холбоотой гэх байх. Таны ярьж байгаа олон улсын зах зээлтэй зөрөөд байна. Гадаад банкны албан нөөц цэвэр хөрөнгөөрөө 450 сая ам.доллар байна.
Ипотекийн зээлийн талаар би өнгөрсөн жил асууж байсан. Орон сууцны үнийг та Төв банк хянаж байгаа гэсэн. Гэтэл энэ жил Тэнхлэг зуучаас гаргасан судалгаагаар 19 хувь өссөн байна.
Орон нутагт шилжин суурьших иргэдэд гурван хувийн зээл олгоно гээд байдаг. Үүнийг ойлгохгүй байна. Үүнийгээ хэдэн төгрөгөөр яаж санхүүжүүлэх гэж байгаа вэ.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН: Блүүмбергийн сурвалжлагчийн мэдээллээс үүдэн гадна талд Монгол Улсын гадаад зах зээл дээрх бондуудын өгөөжийн муруй нэлээн хөдөлсөн гэж үзэж байна. Монгол Улсын бонд үнэт цаасыг эзэмшиж буй иргэн худалдаж авах саналууд орж ирвэл эргээд хэвийн байдалдаа орох байх.
Хүнсий импортыг орлохоор газар тариалан эрхлэгчдэд наймдугаар сарын байдлаар 70 тэрбум төгрөгийн зээлийг 449 аж ахуйн нэгжид олгосон байна. Өнгөрсөн онд үл хөдлөх хөрөнгийн үнэ 17 хувиар өссөн. Үнэ өсөхөд барилгын материалын үнэ нөлөөлсөн 2023 онд ипотекийн зээлийг зогсооно. Энэ зээлийг бид ковидын хуулийн дагуу олгоод явж байна. Олгож байгаа эх үүсвэр маань эргэн төлөлтөөсөө санхүүжигдээд явж байгаа. Тэгэхээр Засгийн газрын нэг агентлаг, аж ахуйн нэгжээр хэрэгжээд явах боломжтой гэж харж байна.
| Б.ЛХАГВАСҮРЭН: 2023 онд ипотекийн зээлийг зогсооно |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |