УИХ-ын Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Өнөөдөр Засгийн газрын хуралдаанд Сангийн яамны зүгээс Хөгжлийн банкны мэдээллийг орууллаа. Сар гаруйн өмнө мэдээлэл өгч байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Түүнээс хойш Хөгжлийн банкинд байгаа төрийн өмчийн үйлдвэрийн газруудтай холбоотой чанаргүй зээлийг өнгөрсөн хугацаанд төлж, барагдуулах чиг үүргийг холбогдох сайд нар болон Төрийн өмчийн бодлогын зохицуулалтын газарт өгсөн. Энэ үүрэг чиглэлийн биелэлтийн талаар өнөөдөр танилцууллаа. Энэ хугацаанд эрчимтэй явсан нь ч байна. Удааширсан ч бий. Өнгөрсөн сарын хугацаанд нийт 140 тэрбум төгрөгийн чанаргүй зээл бэлэн мөнгөөр төлөгдлөө. Энэ бага тоо биш. Он гарснаар нэгдүгээр сараас хойш нийт хөгжлийн банкны чанаргүй зээл 800 тэрбум төгрөгөөр төлж барагдлаа. Мөн энэ хэмжээгээр тус банкны тэмцэл ч мөн сайжирч байна. Төлөгдөх ёстой хоёр ч боомтын эрсдэл багасаж байна. 140 тэрбум төгрөг төлөгдөхөд "Эрдэнэс Тавантолгой" компаниас 117.3 тэрбум төгрөг төлсөн. Харин Миат компани зээлийн үлдэгдлийн 10 тэрбум төгрөгөө бүрэн төлж, барагдуулснаар бүх өрөө төлж дуусгасан. Мөн ТОСК, НОСК-оос нийлээд тэрбум гаруй төгрөгийг төлж, барагдуулсан. Цаашид “Хөтөл” цемент болон "Эрэл" компанийн чанаргүй зээл болон “Шинэ яармаг” хорооллын зээлийг барагдуулах талд хүч тавьж ажиллаж байна. Одоогоор 800 гаруй тэрбум төрөг төлөгдсөн байна. Бид жилийн эцэс рүү энэ тоог нэг их наяд хүргэх зорилго тавиад ажиллаж байна" гэв.
| Б.ЖАВХЛАН: Хөгжлийн банкны чанаргүй зээл 800 гаруй тэрбум төгрөгөөр төлөгдлөө. Жилийн эцэст их наяд хүргэх зорилготой байна |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |