Шинэ Засгийн газар 21 сайдтай байхаар болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр дан дээлтэй сайд долоо, давхар дээлтэй 14 сайд томилохоор болсон байна. Үүнээс гурван сайд нь ямар нэгэн яаманд харьяалагдахгүй аж. Мөн 21 сайдын 10-ыг нь УИХ-аас сонгохоор болсон байна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарыг авч үлдэнэ гэх мэдээлэл бий. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хамаарал бүхий таван сайдаа авч үлдэх хүсэлтэй байгаа аж. Үүнд Н.Тавинбэх, Г.Ёндон, Г.Сайханбаяр, Л.Халтар, Б.Батцэцэг нар багтдаг гэх.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газрын бүтцээ даваа гарагт УИХ-д оруулахаар болсон байна. Тодруулбал, Ерөнхий сайд кабинетынхаа бүтцийг Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарч боловсруулсан гэх мэдээлэл бий. Тиймээс даваа гарагт Засгийн газрын бүтцээ оруулж, дараа нь Засгийн газрын гишүүдийн нэрсээ тодорхой болгох аж.
| ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР 21 САЙДТАЙ БАЙХААС ГУРАВ НЬ ЯАМГҮЙ БАЙХ ТОХИРОО ХИЙЖЭЭ |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |