Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Үндсэн хуулийг хамгаалах ёстой Үндсэн хуулийн цэцийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Үндсэн хууль гэдэг ойлголт анх Франц Улсад үүссэн. Анх үүсэхдээ нэг л хүнд тулгуурлаж байсан. Үндсэн хууль бол даварсан дарга нарыг боомилно гэсэн утгатай зүйл. УИХ-ын 76 гишүүн адуу хулгай хийсэн хүүхдийг хэрхэн шийдэх вэ гэж хууль гаргадаг. Харин 76 гишүүн өөрсдөө хулгай хийвэл яаж шийдэх ёстой гэдэг ард түмний ганц эрх мэдлийг өнөөдөр МАН хулгайлсан.
Үндсэн хуулийн 66-р зүйлд 27 удаа УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч нарыг шүүх, хуульчлах тухай заасан байдаг.
Энэ заалтад иргэн гэж нэг ч ороогүй. Өнөөдөр хэсэг бүлэг 76 адууны хулгайч нийлж байгаад адууны хулгайн тухай хуулинд гар дүрчлээ гэдгийг хэлээд байгаа юм. Монголын ард түмэн ухаантай, бүгдийг нь мэдэж, харж байгаа. Үндсэн хуулийн цэц улс төрийн нэг том жүжгийг өнөөдөр Монголд тавьж байна. Үүнээс гарахын тулд ард түмэн бол Үндсэн хуулийн эзэн гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс ард түмэн энэ хуулиа анхааралтай, хариуцлагатай харж байгаа гэдэгт итгэлтэй байгаа” гэв.
| С.ГАНБААТАР: Үндсэн хуулийн цэц өнөөдөр улс төрийн том жүжгийг Монголд тавьж байна |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |