УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Автобус бааз-3”-ын газрыг хууль бусаар авч, барилга авч байгаа талаарх мэдээлэл цацагдсан. Түүний хамаарал бүхий компанийн хууль бус үйлдлээс болж 500 орчим иргэний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа гэх.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Бид хувийн асуудлаар Төрийн ордон дотор юм ярьдаггүй. Энэ барилга хувийн асуудал ярьдаг газар биш дээ. Нэгдүгээрт, хэл ам дагуулаад байгаа объектыг дуудлага худалдаагаар 20 тэрбум төгрөгөөр авсан. Хэн нэгнийг луйвардаж, эсвэл менежментийн өөрчлөлт хийж, үнэгүй аваагүй шүү дээ. Үндсэн хуулийн дагуу энэ газар миний үүсгэн байгуулсан компанийн өмч. Хоёрдугаарт, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Бүх л зөвшөөрлийг нь авч, барилгаа барьж байгаа. Баригдаж байгаа барилгыг би ямар үүрээд явах биш дээ. Монголын ард түмэн ороод амьдарна шүү дээ. Өрөм хийж байна гээд байгаа. Өрөм хийж байгаа нь хажуу талын барилгаа хамгаалж байгаа хэрэг. Өрөм хийхгүйгээр хотын төвд барилга барьж болохгүй. Нийслэлээс дагуу гаргасан стандартын дагуу л үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэл бүх зөвшөөрлөө өгсөн шүү дээ. Өрөм хийснээрээ хажуу барилгад амьдарч байгаа айлын цонх, шил хагарсан юм байхгүй. Намайг сайд болох гэж байгаа гэсэн яриа гарсан учраас над руу дайрч байна” гэв.
| Ж.ГАНБААТАР: “Автобус бааз-3” компанийн газрыг бид 20 тэрбумаар худалдаж авсан |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |