Хоёр том гүрний дундаас олон улсын анхаарлыг ч татаж чадахгүй шахам байдаг Монгол Улс энэ сар гарснаас хойш дэлхийн анхаарлын төвд орлоо. Ингэхдээ Зүүн Европт дайн үргэлжилж, БНХАУ, Тайвань хоёр дайн эхлүүлж ч мэдэх геополитикийн хурцадмал үед хоёр хөршийн Гадаад хэргийн сайдаас эхлүүлээд НҮБ-ын тэргүүнийг эх орондоо авчирсан нь том нүүдэл болж байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван Игийн албан айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг эцэслэн шийдвэрлэж, эдийн засгийн шинэ гарц болох асуудалд хэлэлцээ хийж, тохирсон. Тухайлбал, Ван Игийн албан айлчлын хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар болов. Улмаар Монголоос БНХАУ-ын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулах шийдэлд хүрч, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаарх манай талын хүсэлтийг хятадын тал анхааралдаа авч, үргэлжлүүлэн ажиллахаар болов. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалаас хамгийн том хүлээлттэй байсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудал албан айлчлалын гэрээ хэлцэлд яригдаж, уг төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, санхүүжилтийг нь шийдсэн.
.jpg)
Мөн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчлалынхаа үеэр эдийн засгийн хамтын ажиллагаа, хоорондоо нээх боломжит бүхий л боомтуудыг нээн, төмөр зам, авто зам зэрэг экспортын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бүр манай нийслэл хотын гэр хорооллыг орон сууцжуулах, бохир ус цэвэршүүлэх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр зэрэг төслийг хөндөж, хэлэлцсэн байна.
.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчилж байгаа. Тэгвэл НҮБ-ын тэргүүний айлчлалын үеэр Эгийн голын УЦС-ын төслийг яриад амжжээ.
Эгийн голын УЦС-ын төслийг 2016 онд БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр барилга угсралтын ажлыг эхлүүлсэн ч, ОХУ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар УЦС-ын төсөл өнөөг хүртэл зогсонги байдалд орсон.

Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх Эгийн голын УЦС-ын төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн судалгааны дүгнэлт гарсан. Тэгвэл Монгол Улсын талаас энэ асуудлыг ирэх аравдугаар сард болох “Их 20”-ийн бүлгийн уулзалтаар хөндөхөө мэдэгдсэн байна. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 46 дугаар чуулганаар судалгааны үр дүнтэй танилцаж, НҮБ энэ тал дээр бодлогын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн юм.
.jpg)
| Монгол Улсыг дэлхийн анхаарлын төвд оруулсан Ван И, Антонио Гутерреш хоёрын айлчлалын ЭРГЭН ТОЙРОНД |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |