Шадар сайд С.Амарсайхан Эмээлт дэх махны үйлдвэрт хийсэн шалгалтын асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтнүүдтэй уулзлаа.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Ямар ч сэтгэлгүй, асуудлыг шийдэх зорилго алга байна шүү дээ. Энэ та нарын ажлын үндсэн үүрэг. Наадмаар амралтгүй ажилласан гэх нэрээр үндсэн ажлаа хаяж болохгүй. Мал эмнэлгийн ерөнхий газрын лаборатори яагаад ийм удаан хойрго, асуудлыг удаан шийдвэрлэж байна вэ. Засгийн газрын бодлого, шийдвэрийг яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ. Сүх далайтал үхэр амар гэдэг шиг яасан тайван, ичиж эмээхээ байчихсан газар болчихсон юм. Бүхэл бүтэн гурван сар шүү дээ. Үүний ард та бүхний ах дүү, ар гэрийнхний эрүүл аюулгүй амьдрах асуудал хамт яваа. Асуудал хариуцсан юм бол бичиг цаасыг нь гаргаад ир. Зөрчлийн хэрэг нь хуулийн дагуу шалгаад явна. Хариуцсан байгууллага нь лабораторид хийсэн шинжилгээг үндэслээд шийдлээ гаргаад, хэрэгжүүлсэн байх ёстой. Ингэж хүний толгой эргүүлж, ингэж хариулахаар болдог гэсэн бүтэлгүй, явуургүй зангаа боль. Та нар төрийн албан хаагч. Гадаа гутал, хувцас зардаг хүмүүс биш. Надтай та нар ингэж харьцаж байгаа юм чинь бусадтай яаж харьцаж ажиллах вэ. Би энэ асуудлыг чинь мэддэг, хариуцсан сайд нь шүү. Мэргэжлийн хяналтын байгууллага мэргэжлийн байж, төрийн байгууллагын үлгэр жишээ байх ёстой. Ил тод нээлттэй, зохион байгуулалттай байх ёстой. Дунд шатны дарга нараа хаацайлсан, ажил хийдэггүй замхруулдаг байж болохгүй. Зургадугаар сард эхэлсэн шалгалтын ажил өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байж болохгүй" гэв.
| С.АМАРСАЙХАН: Эмээлт дэх махны үйлдвэрт хийсэн шалгалтын ажил өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байж болохгүй |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |