Аялалдаа гарахаасаа өмнө автомашиндаа дараах зүйлс байгаа эсэхийг сайтар шалгаарай.
ТАТЛАГА
Автомашин эвдэрч эсвэл бензин дуусаад чирэх хэрэгтэй болоход, бартаа садаанд дугуй хий эргэж, шаварт суусан машиныг татан гаргахад татлагатай байх шаардлагатай.
ХҮРЗ
Аяны бартаат замд машины дугуй шавар, элсэнд шигдэх зэрэг бэрхшээл тохиолдоход хүрз хэрэглэх үе гардаг.
ГУРВАЛЖИН ТЭМДЭГ
Машиныхаа эвдрэл гэмтлийг засах, аливаа ослын үеэр зам дээр зогсож байгаа үед анхааруулах гурвалжин тэмдгийг байршуулах зайлшгүй шаардлагатай.
АНХНЫ ТУСЛАМЖИЙН ХАЙРЦАГ
Анхны тусламжийн цүнх, хайрцаг нь ус, чийг, тоос химийн бодис нэвтрэхээргүй битүү байх ёстой. Мөн тухайн нөхцөлд шаардлагатай үед хэн ч анхны тусламжийн хайрцгийг хэрхэн хэрэглэх, хаанаас авахаа мэддэг байх хэрэгтэй. Хайрцагт боолт, хөвөн, нэг удаагийн бээлий, шархны наалт, яаралтай тусламжийн хөнжил, мохоо үзүүртэй хайч, гурвалжин алчуур, даралтын аппарат зэрэг зүйлс багтдаг.
НӨӨЦ ДУГУЙ
Замд удаан явсан, олон жил болсон дугуй хатах, язрах, хагарч буудах аюултай. Мөн замын бартаа саадаас шалтгаалан хагарах эрсдэлтэй тул нөөц дугуй заавал авч яваарай.
ДОМКРАТ
Аян замд дугуй солих, машины доод эд ангийг шалгаж, эвдрэл гэмтэл засах тохиолдолд зориулалтын домкрат нэн шаардлагатай. Машиныг хөндийлөн өргөж тулах энэхүү төхөөрөмж нь жолооч нарын бүхээгт заавал байх ёстой багаж юм.
ТҮЛХҮҮР БАГАЖ
Түлхүүр багажгүйгээр дугуй солих боломжгүй. Машиныхаа эд ангид тохирсон хэт олон биш ч хэрэгтэй чухал түлхүүр багажаа авч яваарай.
ГАЛЫН ХОР
Жолооч гэлтгүй зорчигчид аливаа болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлж явах хэрэгтэй. Эрсдэлийг тооцож галын хороо холын замд гэлтгүй машинд тогтмол авч явах нь зүйтэй. Галын хор, яаралтай тусламжийн хайрцаг зэргийг хүний нүдэнд ил, гарт ойр байрлуулах хэрэгтэй.
ГАР ЧИЙДЭН
Гар чийдэнг зөвхөн шөнийн цагаар ашигладаг гэж үүд бодоорой. Өдрийн цагаар автомашины доод эд ангийг үзэх, дугуйн дотор талыг шалгах зэрэг гар чийдэн хэрэг болно шүү.

| Автомашинтай аялалд гарахдаа анхаарах зүйлс |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |