Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Дарханы замын ажлын хөрөнгө оруулагч болон гүйцэтгэгч талуудын уулзалтад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар оролцжээ. Тэрбээр “2019 онд эхэлсэн Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км автозамын ажлын зураг өнгөрсөн тавдугаар сард батлагдаж дууслаа. Азийн хөгжлийн банкийг ноён Шигэрү болон зөвлөх компанид харамсаж байна. Та бүхний ярьж байгаагаар Дарханы замын ажилд хэн ч буруугүй болж таарч байна. “Гүйцэтгэгч компаниудад 10 хувийн санхүүжилт өгчихөөд бүтэн гүйцэтгэл нэхэхээр ажил явахгүй” байна гэдгийг зарим гүйцэтгэх компанийн удирдлагууд хэлж байна. Анил танай компанийг холбогдох байгууллагад өгч шалгуулна. Танай компанийн зөвлөх үйлчилгээ, хяналт муу учир Дарханы зам хамгийн их бухимдал төрүүлж байна. Анил та “Бид ямар ч гэм зэмгүй, ажлаа хийж байгаа” гэж тайлбарлаж байна лээ. Таны, танай зөвлөх байгууллагын үйлчилгээ үзүүлсэн төлбөрийг монголын татвар төлөгчид төлдөг. Тийм учраас монголын татвар төлөгчдийн төлөх цент нэг бүрийн төлөө бид хяналт тавих ёстой. Гэтэл зарим багцын ажил яагаад 12 хувийн гүйцэтгэлтэй бүтэн дөрвөн барилгын сезон үргэлжилдэг юм. Шигэрү танайхан хамгийн аймшигтай юм хийсэн шүү. Ялангуяа зөвлөх, зураг хийсэн хүмүүс. Нийт барилга, замын ажлынх нь 20 хүрэхгүй хувьд нь замын далангийн ажил хийгээд төсөвт өртгөөр нэг хүн метр3 шороог есөн мянган төгрөгөөр хийнэ гэдэг. Үүнээс болж бүх юм гацаж байгаа шүү. Би Дарханы замын зургийг хийлгэсэн, энэ зурганд хяналт тавьж байгаа, холбогдох ажил хийж буй бүх хүнийг хуулийн байгууллагуудад шалгуулна” гэлээ.
| Х.НЯМБААТАР: Дарханы замын зургийг хийлгэсэн болон холбогдох бүх хүнийг хуулийн байгууллагад шалгуулна |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |