Нийслэлийн болон орон нутгийн эмнэлгүүдэд коронавируст халдварын үед нэн шаардлагатай нэг удаа 20 ам метр цэнэглэх хүчин чадалтай хүчилтөрөгчийн зөөврийн бэсрэг үйлдвэр, нэг удаа 10 ам метр цэнэглэх хүчин чадалтай баллон цэнэглэх байруудыг байрлуулж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн шинэ захиргааны байранд байрлах Яаралтай тусламжийн төв, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн шинэ төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд тус бүр хоёр, Улсын III эмнэлэгт болон Дархан, Говь-Алтай, Булган, Завхан, Баянхонгор аймагт тус бүр нэг үйлдвэр, нэг баллон цэнэглэх байрыг угсарч дуусчээ.
Мөн Монгол-Японы эмнэлэгт нэг үйлдвэр, нэг баллон цэнэглэх байр буусан бөгөөд хүчилтөрөгчийн үйлдвэрийн суурь бэхжиж дууссаны дараа үйлдвэрийн холболт угсралтыг хийх аж. Цаашид бусад аймагт хүчил төрөгчийн баллон цэнэглэх байр байрлуулах ажлыг шат дараатай зохион байгуулах тухай УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

| Хүчилтөрөгчийн зөөврийн үйлдвэр, баллон цэнэглэх байр байрлуулж байна |
|
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |