Хууль зүйн байнгын хорооноос УИХ-ын хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайланг танилцуулж байна. Энэ үеэр Зохиогчийн эрхийн тухай, Барааны тэмдэгт, патентын тухай, Хүний эрхийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг мэдээлэл өглөө. Тэрбээр “Зохиогчийн эрхийн тухай хуульд урьд өмнө зохицуулж чаддаггүй байсан зүйлсийг зохицуулахаар тусгасан. Тухайлбал, мэдээллийн технологи, IT хэрэглээ, цахим орчин, мэдээллийн олон суваг, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ гээд олон талбарт зохиогчийн эрхийг хамгаалах, аж үйлдвэрийн хөгжил, олон улсын худалдааг дагаман Монгол Улсын иргэдийн зохиогчийн эрхийг баталгаажуулах, патентжуулах асуудлыг зохицуулсан. Энэ хуульд оруулсан онцлох зүйл заалт бол “Тухайн уран бүтээлийг худалдан авсан хоёрдагч этгээд бүтээлийн ашгийн таван хувийг анхны зохиогчид өгөх” тухай заасан” гэлээ.
Манай улс анх 1993 онд Патентын эрхийн тухай хуулийг баталж, хоёр удаа шинэчлэж байжээ. Тэрбээр энэ тухай “Олон улсад монгол уран бүтээлчдээ дэмжих, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ дэмжих зорилгоор олон улсын зах зээлд нийцэх патентын эрх зүйн орчин бүрдүүлсэн” гэлээ. Мөн энэ хаврын УИХ-ын чуулганаар цэрэг амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор цэргийн салбар дахь дүрмийн бус харилцаа буюу дэгийг үгүй болгох талаар Зэвсэгт хүчний жанжин штаб, Хүний эрхийн комисстой хамтран тогтоол журам гаргахаар ажилсан тухай мэдээллээ.
| Ц.МӨНХЦЭЦЭГ: Олон улсын зах зээлд нийцэх патентын эрх зүйн орчин бүрдүүллээ |
|
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |