Гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, сураггүй алга болсон өсвөр насны охиныг Онцгой байдлын албан хаагчид эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул баг, 25 дугаар гудамжинд байх С нь гэр бүлийн маргааны улмаас гуравдугаар сарын 8-ны 19:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага Онцгой байдлын албанд тухайн өдрийн 20:15 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход С/15 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг таван км-ийн тойрогт зохион байгуулж, 21:59 цагт тус багийн шатахуун түгээх станцын дэргэд явж байхад нь эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
| Гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, алга болсон 15 настай охиныг эсэн мэнд олжээ |
|
Буянт сумын 100 жилийн ойн барилдаан аймгийн арслан М.Баяржавхлан түрүүлэв
2026-04-04 20:37:11
Эмэгтэй баг “FIBA” 3x3-ын Ази тивийн аваргад хэсгээ тэрүүлж эхэллээ
2026-04-04 20:19:01
Эрэгтэй баг “FIBA” 3x3-ын Ази тивийн аваргад хэсгээ тэрүүлж явна
2026-04-04 20:14:29
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |