2025 оны 1-р сарын 14-ний өдөр болсон “Ачит-Ихт” ХХК, Орхон аймгийн ЗДТГ, ИТХ-ын бүрэлдэхүүнтэй Хамтын ажиллагааны хорооны хурлаар 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцэн 100% биелэлттэй хэрэгжсэн гэж дүгнэв. “Ачит-Ихт” ХХК-аас 2024 онд хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдвал: - “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд 312, 235 мод тарьсан. - Ерөнхий боловсролын 5-р сургуульд иж бүрэн тохижуулсан химийн кабинетыг тохижуулан хүлээлгэн өгөв. - Химийн хичээлийн масс олимпиад зохион байгуулж, 20 сургуулийн 63 бүлгийн 2048 сурагчийг хамруулсан. - Орон нутгийн 75 ААН, 55 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин 1.7 тэрбум төгрөгийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн. - Мөн аймгийн ХХҮГ-т бүртгэлтэй 111 иргэн, үүнээс 11 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түр ажлын байраар хангав.
.jpg)
| “Ачит-Ихт” ХХК нь 2017 оноос Орхон аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан жил бүр боловсрол, байгаль хамгаалал, орон нутгийн иргэдийн хөгжлийг дэмжих зэрэг чиглэлээр төлөвлөгөө гарган хамтран ажилладаг. |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |