Салют худалдан авахдаа
-Найдвартай, худалдаалах зөвшөөрөлтэй газраас авах
-Худалдан авч буй салютын хайрцаг, савлагаанд үйлдвэрлэгч, борлуулагчийн мэдээллийг бүрэн агуулсан байгаа эсэхийг анхаарах
-Шошго нь үзүүлэлт, нэр модель, үйлдвэрлэсэн газрын хаяг холбоо барих мэдээллийг агуулсан байгаа эсэхийг шалгах
Салют буудуулахад бэлдэх
-Салютын буудлагыг хамгийн багадаа 30 метрийн зайнаас үзэх
-Салют нь тэсрэх бодис тул дээд зэргийн анхаарал, болгоомжтой ажиллагаа шаардана. Шидэх, цохих, доргиох, кран, дэгээгээр зөөвөрлөх зэргээр элдэв гэмтэл оруулах болон ил галын ойролцоо баглааг задлахыг хориглоно. Салютыг чийгтэй газар, галын аюултай орчинд мөн халуун орчинд хадгалахыг хориглоно.
-Насанд хүрсэн хүн буудуулна
-Салютыг буудуулж буй хүн аюулгүй шил, бээлий өмссөн байх, архи согтууруулах ундаа хэрэглээгүй байх шаардлагатай
-Тэгш, хатуу гадаргуу дээр салютыг байршуулна
-Буудуулах гэж буй салютын ойр хавьд шатамхай зүйл, тэсэрч дэлбэрэх бодис байх ёсгүй ба бусад салютаас хол байлгах
-Салютын буудлагыг хамгийн багадаа 30 метрийн зайнаас үзэх
-Хүн ам, байшин барилга төвлөрсөн газар буудуулахгүй байх
-Хэрэв пиротехникийн хэрэгсэл гацсан тохиолдолд аюулгүй ажиллагааны зааварчилгааг баримтлан түүнийг үзвэрийн газраас зайлуулах, устгах арга хэмжээ авч, энэ тухай мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдэгдэх үүрэгтэй.
-Ямар нэгэн хар нунтаг буюу дарь асгарсан байвал салютыг огт ашиглаж болохгүй.
-Буудлага дууссаны дараа аюултай бүсэд гаднын хүн орохыг хатуу хориглоно. Салютыг буудуулсны дараа тэсэлгээний хогийг сайтар цэвэрлэж, цаасан хоолойн үлдэгдлийг ачиж тээвэрлэж хаяна.
| Салют буудуулахад анхаарах зүйлс |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |