Хүннү гүрэн нь Төв Азийн хээр тал нутагт оршин тогтнож хүчирхэгжсэн, Монголчуудын өвөг дээдэс болох нүүдэлч малчдын анхны төрт улс. Хүннүгийн хот суурин язгууртны орд, өргөөний ул мөр болох 30 гаруй дурсгалт газар, язгууртны оршуулгын цогцолбор дурсгал болон олон мянган булш оршуулгын дурсгал, 20 орчим хадны зураг бүхий газрууд, 10 гаруй үйлдвэрлэлийн дурсгал манай улсын нутагт илэрч судлагдсан байдаг.
Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалуудаас Дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг тал бүрээс нь нотлон харуулж Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр Ажлын хэсгийнхэн ЮНЕСКО-ийн Нарийн бичгийн дарга нарт (2024.09.30) материалаа хүргүүлээд байсан.
Уг хүсэлтийн дагуу Дэлхийн өвийн төвөөс тус номинацийн материалын эхний төсөлд холбогдох зөвлөмж ирүүлснээр гурав дахь хэлэлцүүлгийг Ажлын хэсгийнхэн Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимд (2024.12.11) хийлээ.
Ирэх оны нэгдүгээр сард багтаан ирүүлсэн зөвлөмжийн дагуу засваруудаа Дэлхийн өвийн төвд хүргүүлэн дахин үнэлээгээ хийлгэснээр 2026 онд Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх боломж бүрдэнэ.
| ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОРШУУЛГЫН ЦОГЦОЛБОР ДУРСГАЛУУДААС ДЭЛХИЙН СОЁЛЫН ӨВД БҮРТГҮҮЛНЭ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |