Увс аймгийн Тариалан сумын Мянган гуравдугаар багийн “Тээлийн гүүр” гэдэг газар энэ сарын 8-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан автомашин замын хажуу руу унаж осолджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, ажилтнууд очиход Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сумын чиглэлд зорчиж явсан 40 тн шатахуунтай, гурван зорчигчтой,цистерний чиргүүлтэй “Хово ZZ5317” загварын автоцистерн авто замын хажуу руу унаж 10 тн орчим шатахуун асгарсан байсныг 4 цаг 19 минут ажиллаж бороожуулалт, саармагжуулалт хийж, үлдэгдэл шатахууныг автоцистернд юүлэн авто өргөгчөөр татаж босгосон байна. Тус автоцистернд зорчиж явсан иргэн У 33 настай эрэгтэй, Х 33 настай, эрэгтэй, Д 33 настай, эмэгтэй нарыг Эмнэлгийн байгууллагат хүлээлгэн өгсөн.
| Шатахуун тээвэрлэж явсан ачааны машин осолдож, 10 тонн шатахуун асгарчээ |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |