Беларусь Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх хүсэлт гаргажээ. Үүнтэй холбогдуулан тус холбоо шаардлагатай хууль эрх зүйн процедурыг эхлүүлэхэд бэлэн хэмээн ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. ШХАБ-ын ээлжит хуралдаан энэ оны есдүгээр сард Узбекистаны Самарканд хотод болно. Хэрэв Беларусь Улс ШХАБ-ын эгнээнд элсвэл Самаркандад болох хуралдаанаар үеэр эгнээндээ элсүүлэх ажиллагаа албан ёсоор эхэлнэ хэмээн эх сурвалжууд мэдээлж буй.
ШХАБ нь Евразийн Улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага юм. ШХАБ-ын байгуулагдаж буйг БНХАУ, Казахстан, Киргиз, ОХУ, Тажикистан, Узбекистан Улсын удирдагчид 2001 оны зургаадугаар сарын 15-нд Шанхай хотноо зарлан тунхагласан.
Улмаар ШХАБ-ын дүрмийн баримт бичигт 2002 оны зургаадугаар сард гарын үсэг зурснаар 2003 оны есдүгээр сарын 19-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ. Узбекистан Улсаас бусад таван орон нь 1996 оны дөрөвдүгээр сарын 26-нд Шанхай хотод байгуулагдаж байсан “Шанхайн тав” бүлгэмийг бүрдүүлж байсан юм. Харин 2017 онд Казахстаны Астана хотод болсон ШХАБ-ын уулзалтын үеэр БНЭУ, Пакистан Улс бүрэн эрхт гишүүнээр элссэн аж.
| Беларусь Улс ШХАБ-д элсэхээ илэрхийлжээ |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |