Галд нь уяа сойлгоо тааруулсан хээр их насанд түрүүлсэнд тод манлай уяач Д.Мөнхбат “Уяач бүхэн төрийн их баяр наадамдаа унаган нутаг, ус гол, эцгийнхээ нэрийг дуудуулж, айраг түрүү хүртэх юм сан гэх мөрөөдөлтэй байдаг. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаар надад сайхан хувь тохиож их насны морьдын уралдааны түрүү байрыг хүртсэндээ баяртай байна. Энэ жил Говь-сүмбэр аймагт хээр мориныхоо уяа сойлгыг тааруулсан. Уяач бид чинь наадам дөхөх тусам л морио бодоод унтахаа байчихдаг. Тэр дундаа хур бороотой, халуун нартай зэрэг байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдалд хэдэн морьд минь яана даа гэсэн хөндүүр бодолтой байдаг. Олон хүний хөдөлмөрийн үр шимд л морь маань түрүүлсэн дээ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
| Д.МӨНХБАТ: Тэгш ойн баяр наадмаар сайхан хувь тохиож, их насанд хээр морь минь түрүүлсэнд баяртай байна |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |