Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Ирланд Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Анн Дервин, нэгдүгээр нарийн бичгийн дарга Жозеф Китинг нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Монгол Улс дахь цахим шилжилтийн үйл явц, туршлагын талаарх мэдээллийг Ирланд улсын Элчин сайдад танилцуулсан бөгөөд талууд Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилтэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Ирланд Улс Европтоо цахим засаглалаараа эхний тавт эрэмбэлэгддэг бөгөөд хөдөө аж ахуйн салбараа нэн тэргүүнд цахимжуулсан гэдгээрээ дэлхийн олон улсад жишиг орон болдог билээ.
| ХАА-н салбарын цахим шилжилтийг хийхэд Ирланд Улстай хамтран ажиллана |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |