Монголын баруун хязгаар Ховд аймгаас зүүн хязгаарын Дорнод аймаг хүртэлх 2127 км замыг 46 хоногт туулж, холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоосон Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц өнөөдөр нутагтаа очжээ. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлж, тууштай гүйсэн түүнийг Ховд айигийн ИТХ-өөс хоёр өрөө байраар мялааж, "БАТЛАМЖ" гардуулжээ. Түүнчлэн Э.Даваажамцын эрүүл мэнд, ар тал, аюулгүй байдлыг нь бүрэн хариуцаж хамт явсан багийн гурван гишүүнийг тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулсан байна.
Э.Даваажамц зургадугаар сарын 2-нд аймгийнхаа төв талбайгаас замд гарч долдугаар сарын 5-нд Улаанбаатар хотод ирсэн. Үргэлжлүүлэн Дорнод аймаг руу гүйж, долдугаар сарын 17-нд барианд орсон билээ. Энэ хугацаанп өдөрт 90 километр зам туулж хувийн рекордоо эвдэн гүйж байсан гэдэг.
| Ховд аймгийн удирдлагууд Э.Даваажамцад хоёр өрөө байр бэлэглэлээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |