• Өнөөдөр 2026-03-23

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 5.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2021-07-23,   741

    Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хонгорын нуруу гэх газар өчигдөр аймгийн төвөөс зүүн урд 147 километр 5.2 магнитудын газар хөдөлжээ. Тодруулбал, газар хөдөлсөн тухай дуудлага мэдээллийг 09:12 цагт  ШУА-ийн Одон орон геологийн хүрээлэнгээс цахимаар хүлээн авсан байна.

   Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ерөө сумын ЗДТГ-ын дарга, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс болон тухайн газарт нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.

 Газар хөдлөлтийн чичирхийлэл нь Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэдэд дам мэдрэгдсэн байна.


Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 5.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188