Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд Хэрлэн голын эрэгт зургаан хүн амарч байснаас нэг хүн голын усанд сэлэхээр ороод живжээ.
Тодруулбал, Энэ тухай дуудлагыг долдугаар сарын 16-ны 19:05 цагт Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид Баянзүрх дүүргийн харьяат 42 настай эрэгтэйг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд орж осолдсоныг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм.
Долдугаар сарын 21-ний байдлаар Цэнхэрмандал сумын Нугаар багийн Жаргалантын-Ам гэдэг газраас Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан, Хөхтий, Хэцүү гацаа гэдэг газар хүртэл Хэрлэн голын усаар 89 километрт завиар явж, 32 удаа усанд шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өдрийн 20:40 цагт түр зогсоосон. Өнөө өглөө 07:00 цагт ахин эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа юм.
Н.АРИУНСАЙХАН
| Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд осолдсон эрэгтэйг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |