Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн алба хаагчид энэ сарын 18-19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн VI хорооны нутаг 25, 26, 27 дугаар байрны гадна “Сагсан бөмбөгийн талбайд хүмүүс шуугилдаад, амраахгүй байна” гэсэн дуудлагын дагуу гадна талбайд сагс тоглож байсан 20 настай зургаан эрэгтэйг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор саатуулсан. Тэдний нэг болох 1999 онд төрсөн эрэгтэй Г “Бид нар яахаараа тардаг юм, зүгээр тоглож байна” гэх зэргээр цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн тул Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авч ажилласан байна.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс “Дээрх иргэдийн гаргасан үйлдлийг энгэрийн камерын бичлэгээр баримтжуулан, мэдүүлэг авч Зөрчлийн тухай хуулийн дагуу материалжуулан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна” хэмээн мэдээллээ.
| “Шөнийн цагаар сагс тоглосон иргэдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна” гэв |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |