Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн энэ сарын18-21-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдлаа. Тэмцээнд Хан-Уул дүүргээс 11-н сургуулийн 15 багийн 180 сурагч, 20 гаруй дасгалжуулагч оролцсон байна.
Бага нас:
Р.Энхбаяр захиралтай Г.Ариунзул дасгалжуулагчтай 89 дүгээр сургуулийн С.Саран ахлагчтай эмэгтэй баг 3-р байр, Р.Энхбаяр захиралтай Г.Ариунзул дасгалжуулагчтай Б.Саруулболд ахлагчтай 89 дүгээр сургуулийн эрэгтэй баг 1-р байр.
Дунд нас:
Л.Цэрэнханд захиралтай Б.Баттулга, Ж.Сугар дасгалжуулагчтай Б.Сугар-Эрдэнэ ахлагчтай 52 дугаар сургуулийн эрэгтэй баг 1-р байр.
Ахлах нас:
Л.Баянжаргал захиралтай Э.Батбямба дасгалжуулагчтай Т.Гүен ахлагчтай “Орхон Хасу” сургуулийн эрэгтэй баг 2-р байр. Холын зайн гурван онооны шидэлтийн тэмцээний аваргаар “Орхон Хасу” сургуулийн тамирчин Хүсэлбаяр.
Бага насны ангилалд “Шилдэг тамирчин”-аар 89 дүгээр сургуулийн Б.Саруулболд. “Шилдэг дасгалжуулагч”-аар 89 дүгээр суруулийн багш Г.Ариунзул нар шалгарсан байна.
| Сагсан бөмбөгийн “Улаанбаатар лиг”-ийн тэмцээн өндөрлөв |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |