Гүрж Улсын нийслэл Тбилис хотод жүдо бөхийн “Тбилис-2025” их дуулга тэмцээн өчигдөр эхэллээ. Тус их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Ганбаатарын Наранцэцэг түрүүлж, алтан медаль хүртлээ.
Тэрбээр 48 кг-ын жингийн “D” нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын HUH Mio-г яллаа. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Испанийн Laura MARTINEZ ABELENDA-г ялж, “D” хэсгийн аварга болж, шөвгийн дөрөвт үлдсэн юм.
Шөвгийн дөрөвт “Парис-2024” олимпын хүрэл медальт Францын тамирчин Shirine BOUKLI-г ялж, финалдсан. Улмаар 48 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд Испанийн тамирчин Eva PEREZ SOLER-ыг ялж, “Тбилис-2025” их дуулгын аваргын алтан медалийг хүртлээ.

| Г.НАРАНЦЭЦЭГ “ТБИЛИС-2025” ИХ ДУУЛГААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |