Грекийн Коста Наварино хотноо пүрэв гарагт, гуравдугаар сарын 20-ны өдөр болсон ОУОХ-ны 144 дүгээр чуулганд 41 настай Кристи Ковентри Олон улсын олимпын хорооны 10 дахь ерөнхийлөгчөөр 49 хүний саналаар сонгогдлоо. Түүний хувьд энэ том албан тушаалд сонгогдож буй анхны эмэгтэй, анхны Африк гаралтай хүн болж байна.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Энэ бол зүгээр нэг нэр төрийн хэрэг биш юм. Би энэ байгууллагыг маш их бахархалтайгаар, үнэ цэнийг эрхэм болгон удирдан чиглүүлэх болно гэдгээ та бүхнийхээ өмнө хариуцлагтайгаар мэдэгдэж байна. Мөн та бүхний гаргасан шийдвэрт баярлаж байна. Хамтдаа бид олон гайхалтай ажлыг хийж бүтээх болно” гэжээ.
Кристи Ковентри Зимбабве Улсын Хараре хотод төрсөн бөгөөд усанд сэлэлтийн спортоор олимпын наадмаас хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл зэрэг нийт долоон медаль хүртэж байсан юм. Мөн 2018 оны есдүгээр сараас улс төрд орж Зимбабве Улсын Засгийн газрын залуучууд, урлаг, спортын сайдаар ажиллаж байв. Шинэ ерөнхийлөгч ирэх зургадугаар сарын 23-ны өдөр үүрэгт ажлаа хүлээн авна.
| Олимпын хорооны ерөнхийлөгчөөр Кирсти Ковентри сонгогдлоо |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |