Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Монголын үндэсний бөхийн холбоо Хан-Уул дүүргийн ЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. МҮБХ нь 2006 оноос “Дөрвөн уулын хишиг барилдаан”-ыг зохион байгуулж ирсэн уламжлал бий. Үүний дотор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын хишиг барилдаан багтдаг бөгөөд ковид, цар тахлаас хойш тасраад байсан тус барилдааныг сэргээн хамтран зохион байгуулж ажиллахаар боллоо.
Тус санамж бичигт МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн нар гарын үсэг зурав. Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн болон дүүргийн ЗДТГ-аас жил бүрийн арваннэгдүгээр сард “Богдхан уулын хишиг” барилдааныг Хан-Уул дүүргийн иргэд, байгууллагуудын нээлттэй өдөрлөг болгон өргөн хүрээнд МҮБХ-той хамтран зохион байгуулж байхаар тогтож, санамж бичгийг байгууллаа.
| МҮБХ, Хан-Уул дүүргийн ЗДТГ-тай хамрана ажиллах санамж бичиг байгууллаа |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |