МҮОХ, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, “Лондон” олимпын зөвлөл, Биеийн тамир, спортын газар, Боловсрол, соёлын газраас хамтран ОУОХ-ны эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд зохиосон спортын удирдах ажилтан, биеийн тамирын багш, арга зүйчдийн сургалт семинар гуравдугаар сарын 13-ны өдөр Сайншанд хотноо боллоо.
Олимпын боловсролыг сурагчдад эзэмшүүлэх аргачлал, олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр(OVEP), залуучуудын олимпын наадмын ач холбогдол зэрэг сэдвийн хүрээнд өрнөсөн энэ удаагийн сургалтад Дорноговь аймгийн 14 сумын 50 гаруй оролцогчид хамрагдав.
Семинарт МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож, багш, арга зүйчдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр (OVEP)-ийг хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.
| Дорноговь аймгийн спортын удирдах ажилтны сургалт боллоо |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |