Монголын хүүхдийн спортын VIII наадмын анхан шат Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээний медалийн тоглолтууд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд хөвгүүдийн 13, охидын 12 баг өрсөлдснөөс тэргүүн байрт А.Нэргүй дасгалжуулагчтай М.Чимэддолгор ахлагчтай 15-р сургууль, 2-р байрт П.Дэмбэрэлцэгмэд дасгалжуулагчтай Д.Буянзаяа ахлагчтай 9-р сургууль, 3-р байрт Б.Нямлхагва дасгалжуулагчтай Г.Шижир-Ундрах ахлагчтай 16-р сургууль тус тус шалгарлаа.
Хөвгүүдийн 1-р байрт Г.Жавхлан дасгалжуулагчтай Б.Сайнжаргал ахлагчтай “Оюуны-Ирээдүй” сургууль, 2-р байрт А.Шагжшир дасгалжуулагчтай П.Эрдэнэсайхан ахлагчтай “Од” сургууль, 3-р байр Б.Урансүх дасгалжуулагчтай Э.Тэмүүлэн ахлагчтай 9-р сургууль орлоо.
Тус тэмцээний шилдэгүүдээр:
“Эмэгтэй шилдэг хамгаалагч”-аар Хонгорзул 15-р сугргууль
“Эрэгтэй шилдэг хамгаалагч”-аар Г.Мөнх-Оргил “Оюуны Ирээдүй” сугргууль
“Эмэгтэй шилдэг холбогч”-оор Эмүжин 9-р сугргууль
“Эрэгтэй шилдэг холбогч”-оор Эрхэмсайхан “Од” сугргууль
“Эмэгтэй шилдэг довтлогч”-оор Бадмаараг 9-р сугргууль
“Эрэгтэй шилдэг довтлогч”-оор Э.Тэмүүлэн 9-р сугргууль
“Эмэгтэй тэгш тоглогч”-оор П.Элбэгжаргал 15-р сургууль
“Эрэгтэй тэгш тоглогч”-оор Сайнжаргал тус тус шалгарлаа.
| Дархан хотын өсвөр үеийн волейболын тэмцээн өндөрлөв |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |