Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Пүрэвдоржийн Нямлхагвын нэрэмжит жүдо бөхийн залуучуудын УАШТ-ий нээлтийн ёслол “Дархан Юнайтед-Арена”-д боллоо. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 27, багийн 10 дахь удаагийн залуучуудын УАШТ-д 35 байгууллагын эрэгтэй 184, эмэгтэй 106, нийт 290 тамирчин өрсөлдөж байна. Эрэгтэйчүүдийн хөнгөн жин 60, 66 кг-ын жинд хамгийн олон буюу 40-41 тамирчин барилдаж байгаа юм.
Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн аваргууд тодрох бол маргааш холимог багийн тэмцээн явагдах болно. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Нямлхагва тамирчны хувиар Монгол Улсын аварга цолыг дөрвөн удаа хүртэж, армийн дэлхийн аварга болж, Ази тивийн аварга болон дэлхийн цомын тэмцээнээс хошой хүрэл медаль хүртэж байв. Мөн дасгалжуулагчийн хувиар 2008, 2020, 2024 оны олимпын наадамд баг тамирчдаа дасгалжуулан амжилттай оролцсон билээ.
.jpg)
.jpg)

.jpg)

.jpg)

| Жүдо бөхийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |