Турк Улсын Анталия хотод гуравдугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан жүдо бөхийн өсвөр үеийн Европын нээлттэй цомын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв. Тус Европын цомын тэмцээнээс Монгол Улсын тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн байна. Мөн дөрвөн тамирчин шагналт байрт шалгарчээ.
Охидын 57 кг жинд өрсөлдсөн “Winner” клубийн тамирчин Машбатын Цэндбазар хүрэл медаль, Хөвгүүдийн 73 кг-ын жинд өрсөлдсөн “Мон-Алтиус Цагаанбаатар Академи”ий-н тамирчин Баяржавхлангийн Тэмүүлэн хүрэл медаль хүртсэн байна.
Харин Хэнтий аймгийн Б. Далайцэрэн 73 кг-ын жинд хүрэл медалийн төлөө өрсөлдөж шагналт тавдугаар байр, Б. Хулан 40 кг-д 7- р байр, П. Алтанцоож 55 кг-д 7-р байр, Б.Гэрэлт-Оч 73 кг-д 7-р байрт тус тус шалгарчээ.



| Жүдочид Европын цомын нээлттэй тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртэв |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |