ОХУ-ын Cахагийн Якутск хотод зохион байгуулагдсан олимпын аварга Роман Дмитриев-ийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээнд амжилттай болж өндөрлөв. Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Н.Нархажид мөнгө, “Төв-Арж” клубийн тамирчин Э.Одгэрэл хүрэл медаль хүртсэн байна. Мөн эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 76 кг-ын жинд “Транс капитал” компани, “Хантайшир” дэвжээний тамирчин Т. Түвшинжаргал аваргын алтан медалийг хүртжээ.
Харин эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд өрсөлдсөн 73-р сургуулийн Б.Ган-Эрдэнэ хүрэл медаль, 86 кг-д “Төгс” дэвжээний Б.Данзанравжаа хүрэл медаль, “Алдар” спорт хорооны Э.Баярбаатар мөнгө, 79-кг-д “Төгс” дэвжээний тамирчин Я.Ерөөлт хүрэл медаль хүртэж тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
Энэ удаагийн тэмцээнд албан төлөөллөөр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр, шүүгчээр олон улсын шүүгч Б.Төмөрбаатар, дасгалжуулагчдаар “Хантайшир” дэвжээний Х.Магвандорж, “Төв-Арж” клубийн Л.Энхбаяр, 73-р сургуулийн Т.Мөнгөншагай нар оролцжээ.
.jpg)


.jpg)
| Чөлөөтийнхөн Роман Дмитриевийн тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |