Хятадын Харбин хотноо болсон Азийн өвлийн наадамд Монголын тэшүүрийн баг тамирчид гүйлтийн тэшүүр, шорт трэйк болон уран гулгалтын төрөлд долоон тамирчин оролцуулж, анх удаа олимпын гурван төрлөөр бүтэн баг Азийн наадамд илгээсэн билээ. Өчигдөр тус тамирчдыг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган нар “Олимпик хаус”-т хүлээн авч уулзан, “Харбин 2025” оролцогчийн сертификатыг гардуулан өглөө.
Мөн тамирчдыг хувийн бэлтгэлээ улам сайжруулах тал дээр зөвлөгөө өгч “Милан Кортина 2026” олимпын наадамд эрхээ авч оролцохыг хүсэн ерөөхийн ялдамд МҮОХ-ны зүгээс үзүүлж буй дэмжлэгүүдийн талаар танилцууллаа. “Харбин 2025” Азийн наадамд оролцсон ОУОХ-ны тэтгэлэгт хөтөлбөрийн тамирчин Б.Гэрэлтуяа 1000 м-ийн зайд хагас шигшээд шалгарсан анхны эмэгтэй тамирчин болсон бол тамирчин Э.Мөнх-Эрдэнэ 500 м, Г. Мөнх-Эрдэнэ 1500 м-ийн зайд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон юм.
Талууд өвлийн спортын нэгдсэн бааз, бэлтгэлийн төвтэй болох нь дотооддоо тамирчдын амжилтыг сайжруулах, цаашлаад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэж энэ чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэхээр ярилцав. Энэхүү уулзалтад Паралимпын хорооны төлөөлөл мөн оролцсон бөгөөд цаашид өвлийн спортыг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.
| “ХАРБИН 2025” Азийн өвлийн наадмын тэмшүүрийн багийг хүлээн авч уулзав |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |