Монгол шатрыг түгээн дэлгэрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд "Монголын Үндэсний музей", "Монголын шатрын холбоо", "Дуут-Урлан ХХК"-тай хамтран “Нүүдэлчин өв соёлоо дээдлэе” уриан дор зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд их мастер нэг, ахмад шатарчид арав, эмэгтэй тамирчид 40, "Гэгээ" дунд сургуулийн арав гаруй хүүхэд, оролцжээ. Мөн ОХУ-ын Буриад, Хятадын ӨМӨЗО-ноос 50 гаруй шатарчин оролцож нийт 100 гаруй шатарчин өрсөлдсөн байна.
Тус тэмцээнд:
1-р байр Ү.Агьбилэг Олон улсын мастер, “Хан Алтай” клуб.
2-р байр Н.Төвсанаа Олон улсын шатрын холбооны мастер, “Гэгээ-Арвай” клуб.
3-р байр Б.Оргилон “Chess station” клуб.
4-р байр Т.Өлзийхишиг Олон улсын шатрын холбооны мастер, “AB Chess academy”
5-р байр Г.Тэнгүүндалай Олон улсын шатрын холбооны мастер, “Босоо ноён” клубийн тамирчид тус тус шалгарлаа.
| Монгол шатрын тэмцээний аваргууд тодорчээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |