Орхон аймагт "Элдэв Эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярын хүчин бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглосон байна. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, жүдо бөхийн ОУХМ, улсын начин Х.Цогтгэрэл түрүүлж, Булган аймгийн Сайхан сумын харьяат “Алдар” спорт хороо “Булган хан” дэвжээний бөх аймгийн арслан Г.Ганбаатар үзүүрлэжээ.
Шөвгийн дөрөвт Булган аймгийн Могод сумын харьяат “Аврагч” спорт хорооны бөх аймгийн хурц арслан Өрнөхбаярын Сүхбат, Төв аймгийн уугуул “Ачит Ихт” компанийн бөх аймгийн арслан Чулуунбаатарын Мөнхбат нар үлдсэн байна.
Өсвөрийн 32 бөхийн барилдаанд Булган аймгийн Хангал сумын залуу бөх О.Мөнхболд түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын "Хүчтэн" дэвжээний залуу бөх Э.Амгаланбаатар нар үзүүрлэжээ.
| Орхон аймгийн сар шинийн барилдаанд улсын начин Х.Цогтгэрэл түрүүлжээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |