Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын хөнгөн атлетикийн холбоо /МХАХ/-ны ерөнхийлөгч Э.Нарангэрэлийг “Олимпик хаус”-т хүлээн авч уулзлаа. Уулзалтад мөн МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МХАХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Аюушжав нар оролцов.
Уулзалтын үеэр МХАХ-ны ерөнхийлөгч Э.Нарангэрэл Хөнгөн атлетикийн мастеруудын холбоо болон Пара хөнгөн атлетикийн холбоодтой нэгдэн 2030 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө тодруулсныг дурдаж олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг түлхүү хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг онцоллоо. Түүнчлэн “Улаанбаатар” марафон гүйлтийн тэмцээнийг олон улсын стандартад нийцүүлэх чиглэлээр Хятадаас эксперт урьж замын хэмжилт хийлгэн баталгаажуулах ажлыг өрнүүлэхээ дуулгав.
МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Хөнгөн атлетикийн мастеруудын болон паралимпын тамирчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахыг хүсэж, МҮОХ-ноос хөнгөн атлетикийн хөгжлийг дэмжих чиглэлээр тогтвортой дэмжлэг үзүүлэх бөгөөд “Улаанбаатар 2025” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг өргөжүүлэх, олон улсын төсөл, хөтөлбөр, арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв.
| МҮОХ Монголын хөнгөн атлетикийн холбооны удирдлагуудтай уулзав |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |