Дархан-Уул аймагт жүдо бөхийн төвийн бүсийн 2025 оны өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээн гуравдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Дархан хотод болох юм. Энэ удаагийн тэмцээнд төвийн бүсийн Дархан, Орхон, Төв, Сэлэнгэ, Булган аймгуудын баг тамирчид өрсөлдөнө. Тэмцээн өсвөр үеийн бага, дунд, ахлах насны ангиллаар явагдана.
Бага насны ангилалд 2013 оноос хойш төрсөн охид, хөвгүүд барилдана. Хөвгүүд 27, 30, 34, 38, 42, 46, 50, 55, -60, +60 кг-ын жингийн ангилалд, охид 32, 36, 40, 44, 48, 52, 57, -63, +63 кг-ын жингийн ангиллаар өрсөлдөнө. Дунд насны ангилалд 2011, 2012 онд төрсөн охид, хөвгүүд барилдана. Хөвгүүд 34, 38, 42, 46, 50, 55, 60, 66, -73, +73 кг-ын жингийн ангиллаар, охид 36, 40, 44, 48, 52, 57, -63, +63 кг-ын ангиллаар өрсөлдөх юм.
Ахлах насны ангилалд 2008, 2009, 2010 онд төрсөн охид, хөвгүүд барилдана. Хөвгүүд 34, 38, 42, 46, 50, 55, 60, 66, -73, +73 кг-ын жингийн ангилалд, охид 36, 40, 44, 48, 52, 57, -63,+63 кг-ын жингийн ангиллаар өрсөлдөнө.
| Жүдо бөхийн төвийн бүсийн 2025 оны аварга шалгаруулах тэмцээн болно |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |